Нүүр хуудасМэдээБОУАӨЯ: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ

БОУАӨЯ: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ

Дэлхийн хуурай газрын тэн хагасыг эзэлдэг бэлчээрийн асуудлыг олон талаас нь авч үзэн Улаанбаатар хотноо 2026 оны 8 дугаар сарын 17-ноос 28-ны өдрүүдэд болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцийн Талуудын 17 дугаар бага хурлын үеэр олон улсын стратеги, бодлогын түвшинд баталгаажуулах зорилгыг тээсэн өдрийн хоолны уулзалт НҮБ-ын Байгаль орчны ассамблейн 7 дугаар чуулганы үеэр боллоо.

Уулзалтад Монгол Улсаас гадна Бүгд Найрамдах Кени Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын өндөр дээд төлөөлөгч нараас гадна Рио-гийн 3 конвенц болон НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн дарга нар оролцож бэлчээрийн асуудлаарх байр сууриа илэрхийлэв.

Уулзалтыг нээж, хэлсэн үгэндээ сайд Б.Батбаатар “Монгол Улсын нутаг дэвсгэрийн 70 орчим хувь нь уудам тал хээрээс бүрддэг бөгөөд эдгээр экосистем нь нүүрстөрөгч шингээх, усны тогтолцоог зохицуулах, олон янзын амьдралыг тэтгэх, уламжлалт мал аж ахуйг дэмждэг цогц тогтолцоо тул манай улс нь бэлчээрийн газар нутаг” гэдгийг онцлоод Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлаас дэвшүүлэхээр ажиллаж буй санаачлагуудын уялдааг танилцуулав.

Уулзалтад оролцсон төлөөлөгч нар “Монголын СОР”-ыг чухалчлан хүлээж байгаагаа илэрхийлээд Монгол Улсын Засгийн газрын манлайлалд талархаж байлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН