“Байгальд ээлтэй ирээдүй, Парисын хэлэлцээрийн зорилтыг дэмжихэд уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын хамгааллыг уялдуулах асуудлаарх Дэлхийн манлайлагчдын хэлэлцүүлэг”-т Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа панелистаар оролцлоо.
Байгаль хамгаалах олон улсын холбооны ерөнхийлөгч, НҮБУАӨСК-ын Талуудын 28 дугаар бага хурлын Уур амьсгалын дээд түвшний төлөөлөгч хатагтай Разан Ал Мубаракын хөтлөн явууллаа.
Хэлэлцүүлэгт С.Одонтуяа сайд, ХБНГУ-ын Хүрээлэн буй орчин, байгаль хамгаалал, цөмийн аюулгүй байдал болон хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудлын сайд хатагтай Стэффи Лемке, Их Британийн Байгаль орчны сайд хатагтай Мэри Криаг, Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Байгаль орчны сайд хатагтай Ясмин Фоуад нарын хамт оролцсон юм.
Уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын зорилтын уялдаа холбоог сайжруулах замаар үр ашгийг хэрхэн нэмэгдүүлэх, бодлогын болон санхүүжилтийн талаас хэрхэн манлайлж ажиллах, түншлэлийн гүйцэтгэх ач холбогдлын талаар хэлэлцэн санал солилцлоо.