БОУАӨ-ийн сайд Б. Батбаатар Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ина Марчюлёните тэргүүтэй төлөөлөгчдийг 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хамтарсан төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СОР 17)-ын бэлтгэл, агаарын бохирдол бусад асуудлаар санал солилцов.

Сайд Б.Батбаатар Европын Холбоо болон Монгол Улсын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж буйг дурдаж, хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд болон хамтын ажиллагаанд талархал илэрхийлж дараах чиглэлээр хамтран ажиллах санал солилцлоо:
Европын Холбооноос Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/-ыг зохион байгуулах бэлтгэл ажилд дэмжлэг үзүүлэх, тэр дундаа иргэний нийгмийн байгууллагын оролцоо, ус ба газар, эмэгтэйчүүд болон бэлчээр зэргийг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн
– Европын хөрөнгө оруулалтын банктай Ойн түншлэл, сэргээгдэх, шинэ эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллах /Ойн салбарын хүний нөөцийг сургах, мэргэжилтнийг бэлтгэх, хөдөө аж ахуйн салбарын нэмүү өртгийн сүлжээг бий болгох/
– Одоо хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн үр ашгийг нэмэгдүүлэх, Ойн түншлэлийн хүрээнд хэрэгжих төслийн үйл ажиллагааг нарийвчлан тодорхойлох
– ASDIP төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд шаардлагатай арга хэмжээг авах болон бусад асуудлаар санал солилцсон үр дүнтэй уулзалт боллоо.
