Нүүр хуудасМэдээБОУАӨЯ: Монгол, Сингапур улс уур амьсгалын өөрчлөлттэй хамтран тэмцэнэ

БОУАӨЯ: Монгол, Сингапур улс уур амьсгалын өөрчлөлттэй хамтран тэмцэнэ

2025 оны 10-р сарын 6-нд Монгол Улс болон Бүгд Найрамдах Сингапур Улс “Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээг Монголын талаас Шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, харин Сингапурын талаас Тогтвортой хөгжил, байгаль орчны сайд Грэйс Фү, Худалдаа, үйлдвэрийн сайд Ган Ким Ён нар байгуулсан юм.

Гэрээ нь Парисын хэлэлцээрийн 6-р зүйл–ийг хэрэгжүүлэх хүрээнд хүлэмжийн хийг бууруулах, ногоон хөгжлийг дэмжих, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой.

Сингапурын хөрөнгө оруулалт сэргээгдэх эрчим хүч, хог хаягдлын менежмент, ойжуулалт, тогтвортой хөдөө аж ахуй зэрэг салбарт хэрэгжих бөгөөд энэ нь Монголын ногоон шилжилтийг түргэсгэж, ажлын байрыг нэмэгдүүлнэ.

Сайд Б.Батбаатар: “Энэхүү хамтын ажиллагаа Монголын уур амьсгалын зорилтыг биелүүлэхэд чухал түлхэц өгч, хөгжиж буй ба хөгжингүй орнуудын итгэлцэл, ил тод байдлын шинэ жишгийг тогтооно” хэмээн онцлов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН