Нүүр хуудасМэдээБОУАӨЯ: Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг

БОУАӨЯ: Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, стратегийн бодит хэрэгжилтийг хангахыг онцгойлон анхаарч байгааг НҮБ-ын Байгаль орчны ассамблейн 7 дугаар чуулганы “Бодлого ба бодит хэрэгжилтийг уялдуулах нь- Уур амьсгал болон биологийн олон янз байдлын үйл ажиллагаанд бэлчээрийн шийдлийг нэгтгэх нь” сэдэвт хэлэлцүүлгийн нээлтийн үеэр онцоллоо.

Тэрбээр “Бэлчээрийн экосистем, хөрс хамгааллын ач холбогдлыг онцолж, хамтын ажиллагаа болон санхүүжилт нэмэгдүүлэх нь газрын доройтолтыг бууруулах гол арга зам хэмээн мэдэгдлээ. Мөн бэлчээр ашиглах гэрээ, усны сав газрын нөхөн сэргээлт, зэрлэг амьтдад ээлтэй менежмент зэрэг амжилттай хэрэгжиж буй жишээг Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр олон улсад танилцуулахаар боловсруулж байгаа”-гаа онцлон дурдав. Энэ бүхнийг ирэх оны наймдугаар сард Монгол Улсад болох Талуудын 17 дугаар бага хурлын үеэр байгаль орчин-хөдөө аж ахуйн салбарын хосолмол сайн туршлагыг биечлэн ирж харах боломжтойг онцлов.

Хэлэлцүүлгийн үеэр Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO) 2026 оны “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” (IYRP) болгон зарласан. Монгол Улсын энэхүү манлайллыг улс орнуудын төлөөллүүд онцлон дурдаж, талархал илэрхийлсэн.

Монгол Улсын төлөөлөгчид НҮБ-ын Байгаль орчны ассамблейн 7 дугаар чуулганы үеэр Улаанбаатар хотноо ирэх жил зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл ажлыг олон улсад танилцуулж, түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН