Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны улсын хяналтын газар, Төв аймгийн Байгаль орчны газар хамтран Улсын байцаагчийг чадавхжуулах практик сургалтыг 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Төв аймагт зохион байгууллаа.

Энэхүү практик сургалт нь улсын байцаагчдад хяналт шалгалт хийх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны талаарх практик мэдлэг чадвар олгох, чадавхыг дээшлүүлэх зорилготой юм.

Сургалт онолын мэдлэгийг бататгахаас гадна зөрчлийн хэргийн жишээ практик даалгаварт тулгуурласан танхимын хэлбэрээр явагдлаа.

Тус сургалтад Төв аймгийн Байгаль орчны газрын болон сумдын улсын байцаагчийн эрх авсан мэргэжилтэн нийт 22 албан хаагчид оролцов.





