Хашаа, хайсны стандартыг хангуулах ажлын хүрээнд Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглагч 580 орчим иргэн, хуулийн этгээдэд мэдэгдэл шаардлага хүргүүлсэн. Үүнээс 1-р ээлжийн стандартад нийцээгүй 34 байршилд 12452м хашааг чөлөөлөх ажил эхлээд байна.
– Тус стандартын мөрдүүлэх, хэрэгжилтийг хангах асуудлаар БОУАӨ сайд Б.Батбаатар Богдхан уулын дархан цаазат газарт 2025 оны 9 дүгээр сарын 6-ний өдөр ажиллахдаа холбогдох албаныхан үүрэг чиглэл өгч байсан билээ.





