Нүүр хуудасМэдээБОУАӨ-ийн сайд Б.Батбаатар “Газрын нөхөн сэргээлт ба экологийн холбоос нутаг” сэдэвт тусгай...

БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар “Газрын нөхөн сэргээлт ба экологийн холбоос нутаг” сэдэвт тусгай тайлангийн арга хэмжээнд панелистаар оролцжээ

Дэлхийн байгаль хамгааллын чуулганы үеэр зохион байгуулагдсан “ДЭЛХИЙН ГАЗРЫН ТАЙЛАН: ГАЗРЫН НӨХӨН СЭРГЭЭЛТ БА ЭКОЛОГИЙН ХОЛБООС НУТАГ” тусгай тайлангийн нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар панелистаар оролцлоо.

Тэрбээр хэлсэн үгэндээ “Экологийн холбоосыг нөхөн сэргээж, амьдрах орчныг хамгаалж, хүн ба байгаль хоорондын хамтын ажиллагааг дэмжих нь манай улсын байгаль орчны салбарын гол зорилт болж байгааг дуулгаад нийгэм-эдийн засгийн хувьд гол сорилт” болж байна хэмээв.

Арга хэмжээнд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Дэд гүйцэтгэх нарийн бичгийн дарга Андреа Мурилло, ОУ-ын байгаль хамгалах холбооны дэд захирал Стюарт Мажжинис нар оролцож дэлхийн хэмжээнд газрын доройтлыг арилгах, сэргээн ашиглах хамтын хүчин чармайлтыг нэгтгэх тухай ач холбогдлыг тайлбарласан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН