Нүүр хуудасМэдээБОУАӨ-ийн сайд Б.Батбаатар Сэлэнгэ аймагт ажиллажээ

БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар Сэлэнгэ аймагт ажиллажээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатараар ахлуулсан томилолтын баг өнөөдөр /2025.06.29/ Сэлэнгэ аймгийн ой хээрийн гал түймрийн голомтод ажиллав.

Өнөөдрийн байдлаар Онцгой байдал, Хил хамгаалах байгууллага, Цагдаагийн байгууллага, Орхон нутгийн мэргэжлийн ангийн албан хаагчид Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраасан, Ерөө болон Хүдэр суманд 2, Алтанбулаг суманд 2 буюу нийт 6 ой, хээрийн түймрийг цурамд оруулаад байна.

Мөн Мандал, Алтанбулаг, Хүдэр сумдад гарсан 5 түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна.

ТУЖИЙН НАРСАН ОЙ ОРЧИМД ГАРСАН ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРИЙН ТАЛААР:

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг, Тужийн нарсан ой орчимд 2025 оны 6 дугаар сарын 22-оос эхлэн гарсан ой хээрийн түймрийг Онцгой байдлын 140 албан хаагч, байгаль орчны салбарын 57 алба хаагч нийт 25 техник хэрэгсэлтэйгээр тасралтгүй ДОЛОО хоног ажиллаж цурманд оруулж, бүрэн аюулгүй болгохоор ажиллаж байна. Албан хаагчид энэхүү түймэрт Тужийн нарсан ой өртөөгүй гэсэн мэдээллийг өглөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН