Нүүр хуудасМэдээБОУАӨ-ийн сайд Б.Батбаатар Холбооны Бүгд Найрамдах Герман улсаас Монгол улсад суугаа онц...

БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар Холбооны Бүгд Найрамдах Герман улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Хэльмут Кулитц болон албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

БОУАӨ-ийн сайд Б. Батбаатар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Хэльмут Кулитц тэргүүтэй төлөөлөгчдийг 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч уулзав. Сайд Б.Батбаатар Холбооны Германы Засгийн газар олон жилийн турш байгаль орчин, тэр дундаа ой, биологийн олон янз байдал, тусгай хамгаалалт, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр олон жилийн амжилттай хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэнд талархал илэрхийлэн дараах асуудлаар санал солилцов.

• Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СОР 17)-ын зохион байгуулалт, бэлтгэлийн хүрээнд хамтын ажиллагаа ажиллагаа, Монгол Улсад үзүүлэх дэмжлэг

• Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох – хуулийн төслийн шинэчлэл, боловсруулалтууд

• Ирэх 10 дугаар сард зохион байгуулагдах Монгол, Германы Засгийн газрын хөгжлийн хамтын ажиллагааны зөвлөлдөх уулзалтаар хэлэлцэх асуудлууд

• Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх Үндэсний тодорхойлсон хувь нэмэр 3.0 баримт бичгийн боловсруулалтын явц, тойм

• Тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент, ойн тогтвортой менежмент, биологийн олон янз байдлын чиглэлээрх төсөл хөтөлбөрийн явц, сайжруулалт

• Хариуцлагатай уул уурхайн чиглэлээр шинээр эхлүүлж буй “Байгаль орчинд ээлтэй уул уурхайг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд газрын нөхөн сэргээлтийн чадавхыг бэхжүүлэх

• Тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх иргэд, олон нийтийн ойлголтыг сайжруулах

Дээрх ажлууд Монгол Улсын ногоон шилжилтийн бодлого, экосистемийн тогтвортой байдал, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын хамгаалалд чухал хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийлэн, хамтын ажиллагааны хэрэгжилтийн явцыг хэлэлцсэн ажил хэрэгч уулзалт боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН