Булган аймгийн Сайхан сумын нутаг Өрмийн нуур гэх газарт энэ сарын 13,14-ны өдрүүдэд “Айраг наадам” болсон.
Наадмын үеэр буюу энэ сарын 13-ны орой 22:30 цагийн орчимд тоглолт үзэхээр найзуудаа хүлээн наадмын талбайн баруун хойд хэсэгт сууж байсан 14 настай 2, 15 настай 2, нийт 4 хүүхдийг автомашинаараа мөргөж биед нь гэмтэл учруулсан осол гарчээ.
Тухайн тээврийн хэрэгслийн жолооч, 33 настай Ү нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан бөгөөд “харанхуйд хүүхдүүд сууж байсныг анзаараагүй” гэж урьдчилсан байдлаар мэдүүлжээ.