Нүүр хуудасМэдээБХТ: “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цолоор шагнагдсан С.Отгончулуунд ХББОСЯ-ны удирдлагууд хүндэтгэл үзүүлжээ

БХТ: “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цолоор шагнагдсан С.Отгончулуунд ХББОСЯ-ны удирдлагууд хүндэтгэл үзүүлжээ

Сугирын Отгончулуун нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нийтийн аж ахуйн байгууллагаас ажил хөдөлмөрийн гараагаа анх эхлүүлсэн. Өдгөө нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарт 29 жил тасралтгүй ажиллаж байна.

Хүн амыг эрүүл ахуйн шаардлага хангасан ус, дулаан хангамж, хэрэгцээний халуун усаар тогтмол хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах, цэвэрлэх байгууламж, дэд бүтцийн шинэчлэлт болон Даланзадгад сумын хөгжил цэцэглэлтэд оруулсан түүний хувь нэмрийг үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цолоор шагналаа. Цаашид ч өөрийн мэдлэг оюун, хөдөлмөр зүтгэлээ салбартаа зориулахаас гадна сурсан мэдсэнээ залуу хойч үедээ зааж сурган ажиллах болно гэдгээ тэрбээр хэлсэн юм.

Нийтийн аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цолоор шагнагдсан С.Отгончулуунд өнөөдөр ХББОСЯ, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороо, Барилгын хөгжлийн төвийн удирдлагууд хүндэтгэл үзүүллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН