Нүүр хуудасМэдээБХТ: Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас боловсруулж буй холбогдох хууль, журмын...

БХТ: Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас боловсруулж буй холбогдох хууль, журмын боловсруулалт, өөрчлөлтийн талаарх танилцуулга мэдээлэлтэй танилцаж, санал солилцлоо

Барилгын ерөнхий хуулийн /Шинэчилсэн найруулга/-ын төслийн талаарх танилцуулга болон Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн журам, суурь нөхцөл шаардлагад оруулж буй өөрчлөлт, шинэчлэлтийн талаарх танилцуулга мэдээллийг ББМБЗГ-ын Барилгын материалын хэлтсийн дарга Д.Батзориг,

Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл, 2025-2028 онд барих боломжтой бэлэн орон сууцны төслүүдийн талаарх мэдээллийг ХБОСБЗГ-ын орон сууцжуулалтын хэлтсийн дарга С.Батболд нар танилцууллаа.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь, Төрийн нарийн бичгийн дарга С.Төмөрхүү, сайдын зөвлөхүүд болон бусад газар, хэлтсийн дарга нар бүрэн оролцож санал солилцлоо.

Сайд Ж.Батсуурь дараах зарчмыг баримтлан ажиллах чиглэлийг нийт газар, хэлтсийн дарга нарт даалгалаа;

Хуулийн төслүүдийн талаарх танилцуулгыг яамны хамт олон болон харъяа байгууллага салбарын байгууллагуудад танилцуулга мэдээлэл өгч, хуулийн төслүүдийн ажлыг яаравчлах

Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн журам, суурь нөхцөл шаардлагын өөрчлөлт, шинэчлэлтийн төслийг харъяа байгууллагууд болон Салбарын ТББ, ААНБ-уудын төлөөллүүдэд танилцуулан саналыг авч яаралтай батлууулах

Яамны газар, хэлтэс бүр эдгээр хууль, журмуудын сургалтыг ээлжлэн зохион байгуулж, цаг үеийн мэдээллийг бусдадаа дэлгэрэнгүй мэдээлэх, бүх албан хаагчид ижил мэдээлэлтэй болох.

Шинээр боловсруулж байгаа хууль журамд уян хатан хандаж, хүний эрх, хувийн өмч, чөлөөт өрсөлдөөн зэрэг нийгмийн үндсэн асуудлыг орхигдуулахгүй, хязгаарлахгүй байхыг даалгалаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН