Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны захиалгаар 2025 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний захиалагчийн хяналтын тайлангийн хурлыг 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр зохион байгууллаа.
Хуралд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Ариунсанаа, Нийтийн аж ахуйн бодлого, зохицуулалтын газрын дарга М.Ням-Очир болон холбогдох ахлах шинжээч нар, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын Барилга байгууламжийн захиалагчийн хяналтын хэлтсийн дарга С.Сүхтуяа, ахлах инженер Т.Батгэрэл болон төсөл арга хэмжээ хариуцсан хяналтын инженерүүд оролцлоо.

Хурлаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны захиалгаар Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2025 онд хэрэгжүүлсэн болон он дамжин хэрэгжин үргэлжилж буй төсөл арга хэмжээний хэрэгжилт, цаашид анхаарах шаардлагатай тулгамдсан асуудлыг хэлэлцэж, 2026 оны төсвийн тухай хуульд тусгагдсан шинэ болон үргэлжлэн хэрэгжих төсөл, арга хэмжээнд хяналт тавьж ажиллах, төсөл, арга хэмжээ бүрээр тулгамдсан асуудлыг хэлэлцэн харилцан санал солилцов.
“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ нь захиалагчийн хяналт гүйцэтгэж, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны захиалгатай 111 төсөл, арга хэмжээнээс 34 төсөл, арга хэмжээний барилга угсралтын ажлыг бүрэн дуусгаж байнгын ашиглалтад оруулаад байна.






