Нүүр хуудасМэдээБ.Отгонбаяр тэргүүтэй Монголын тамирчид дэлхийн аварга болжээ

Б.Отгонбаяр тэргүүтэй Монголын тамирчид дэлхийн аварга болжээ

Тамирчин Б. Отгонбаяр нь олон улсын таеквондогийн спортоор 2013 оноос хойш 10 дахь жилдээ хичээллэж байна. Энэ хугацаанд улсын аварга шалгаруулах тэмцээнээс 7 алт, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр мөнгө, медалийн эзэн болсон байна. Хувийнхаа тоглолтыг хийж байхдаа хоёр хавиргаа хугалсан бөгөөд багийнхаа тоглолт дээр багийнхандаа хэлэлгүй тэмцээндээ оролцжээ. Их бэртэл авсан ч тэмцээндээ үргэлжлүүлэн оролцсоноор Монголын баг тамирчид “Дэлхийн аварга” хэмээх эрхэм цолыг хүртжээ. Аливаа тэмцээн уралдаан гэдэг хувийн тоглолтоос гадна баг хамт олны нэгдэл, хүн бүрийн хичээл зүтгэлийн үр дүн байдаг билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН