Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж тодорхой хэдэн асуудлууд болон нийгэмд хүлээлт болсон зарим асуудлыг шийдвэрлэлээ. Үүний нэг нь өнгөрсөн дөрөвдүгээр сард Булган аймгийн Ингэт сумын нутагт гарсан ой хээрийн түймрийг унтрааж байгаад гүн түлэгдэж, хөдөлмөрийн чадвараа алдсан Орхон аймгийн Онцгой байдлын газрын аврагч, гал сөнөөгч Э.Үнэнбатын эмчилгээний зардалд зориулан 100 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.