Нүүр хуудасМэдээГБХЗХГ: Монголын хүүхдийн зөвлөл дүрмээ баталлаа

ГБХЗХГ: Монголын хүүхдийн зөвлөл дүрмээ баталлаа

Монголын хүүхдийн зөвлөлийн майхант чуулган гурав дахь өдрөө үргэлжилж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оролцогч хүүхдүүд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж, саналаа өглөө.

Тухайлбал, гэр бүл, боловсролын орчин болон цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалахад орчин цагийн шаардлагад нийцсэн хуулийн зохицуулалт оруулах шаардлагатай байгааг уламжилж байлаа.

Монголын хүүхдийн зөвлөлийн майхант чуулганаар оролцогч хүүхдүүд цаашдын зорилго, зорилт, үйл ажиллагааныхаа талаар санал солилцож ийнхүү дүрмээ баталж байна.


ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН