Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр /2024.12.20/ УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа.
Монгол Улсын Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлэхэд 280 мянган ажлын байр бий болох тооцоолол гарсан.
Хүн ам зүйн бага төрөлттэй холбоотойгоор 2028 он хүртэл ажиллах хүчний хомсдол үүсэх судалгаа гарсан ба жилд 30-40 мянган ажлын байрны хомсдол үүсэж байна.
Өндөр бүтээмж, өндөр цалинтай уул уурхай, мэдээлэл технологи, банк санхүүгийн салбарт гадаадаас ажиллах хүчний ХЯЗГААРЛАЛТ ТОГТООЖ, ДОТООДЫН АЖИЛЛАХ ХҮЧЭЭ эдгээр салбарт түлхүү ажиллуулахыг дэмжинэ.
Харин барилга, зам, боловсруулах үйлдвэр зэрэг улирлын шинж чанартай бүтээн байгуулалтын салбаруудад гадаад ажилтны ажлын байрны төлбөрийг хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг УИХ-аас баталсан бодлогын баримт бичигт тусгагдсан хүрээнд Засгийн газар уян хатан шийдвэрлэж болох асуудлыг хуулийн төсөлд тусгалаа.
Мөн гаднаас ажиллах хүч авах зөвшөөрлийг 2 сар хүлээдэг хүнд суртлыг арилгаж, цахим хэлбэрэээр авах боломжийг нээнэ.
Хуулийн төсөл батлагдсанаар стратегийн ач холбогдол бүхий дэд бүтэц, үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, хөгжлийн төслийг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.