Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар өнөөдөр /2025.09.23/ УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүдэд Монгол Улсад хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх уулзалт зохион байгууллаа.
Монгол Улсын 3.5 сая хүн амын 1.2 сая нь хүүхэд.
Нийгэмд үйлдэгдэж буй гэмт хэрэг, хүчирхийлэл нь хүний хөгжлийн суурь асуудлыг орхигдуулснаас үүдэлтэй байна.

Өнгөрсөн хугацаанд хүүхдийн асуудлыг хаалганы гадна орхиж, хүүхдийн гэсэн тодотголтой бүх байгууллагыг хувьчилсан.
Иймд хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээг нэмэгдүүлж, хүүхдийн ордон, хөгжлийн төв, зуслангийн хүртээмжийг нэмэгдүүлэх зайлшгүй хэрэгцээ шаардлага байна гэдгийг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан илтгэлдээ онцлов.
Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг Боловсролыг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан Гэр бүлийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж, ёс суртахуунтай, зан чанартай иргэнийг төлөвшүүлэх зорилго дэвшүүлж байна.

Дээрх зорилтыг хэрэгжүүлэхэд Гэр бүлийн тухай хууль, Нийгмийн эрүүл мэндийн тухай хууль, Нийгмийн ажлын тухай хууль, Цахим орчинд хүүхдийг хамгаалах хуулийг батлуулан, хэрэгжүүлэх хэрэгтэй байна.
Цаашид Хүүхдийн төлөө сангийн хөрөнгөөр хүүхдийг хөгжүүлэх шинжлэх ухааны парк, зуслангийн хөгжилд зарцуулах Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн шийдвэр гарсан.
Үүний дагуу гэр бүлийн боловсролыг нэмэгдүүлж, эцэг эхийн үүрэг хариуцлага, нийтээрээ соён гэгээрүүлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ.
