Нүүр хуудасМэдээГБХНХЯ: Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг засгийн газар хэлэлцэн дэмжлээ

ГБХНХЯ: Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг засгийн газар хэлэлцэн дэмжлээ

“Хувийн нэмэлт тэтгэврийн тухай” хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир /2026.03.18/ танилцууллаа.

Манай улсад хууль эрх зүйн орчин бүрдэхээс өмнө хувийн байгууллагууд хэрэгжүүлж эхлээд байгаа. Өнөөгийн байдлаар 135.7 мянган хүн тэтгэврийн хуримтлал санал болгож буй даатгалын болон тэтгэврийн санд хамрагдаж, нийт хуримтлал 63.4 тэрбум төгрөгийн хуримтлалыг бий болгоод байна. Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг холбогдох талуудын оролцоог ханган боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр бэлтгэсэн. Ингэснээр Монгол Улс бусад улс орнуудын адил тэтгэврийн олон давхаргат тогтолцоонд шилжих юм.

Хууль эрх зүйн орчныг бүрдүүлж өгснөөр иргэд хоёр эх үүсвэрээс тэтгэвэр авах боломж бүрдэх юм. Хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд хувийн нэмэлт тэтгэврээсээ авах боломжтой болно.

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хууль батлагдсанаар:

• Ажил олгогчид хүний нөөцийн шинэ бодлого хэрэгжүүлж, ажилтнаа тогтвор суурьшилтай ажиллуулах, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх, бүтээмжээ нэмэгдүүлэх

• Даатгал, тэтгэврийн сангуудын хөрөнгийн хэмжээ өсөж, урт хугацааны дотоодын хөрөнгө оруулалтын эх үүсвэр нэмэгдсэнээр санхүүгийн зах зээлийн тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлнэ.

• Иргэд хувийн нэмэлт тэтгэврийн хуримтлалаасаа өөрөө сонгож, нэг удаа, 5-10 жилийн хугацаанд, мөн насан туршдаа тэтгэвэр авах боломжтой болно

• Иргэн тэтгэврийн наснаас өмнө хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд тэтгэвэр тогтоолгох эрхтэй

• Нас барсан бол тэтгэврийн хуримтлалаа өвлүүлэх боломжтой юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН