Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр улсын хэмжээнд 6 аймагт стандартын тохилог байранд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бүх талын цогц үйлчилгээ хүргэж байна.

Архангай аймагт баригдаж байгаа энэхүү төвийн барилгын ажлын гүйцэтгэл 70 орчим хувьтай, ирэх 8 дугаар сард ашиглалтад өгөхөөр төлөвлөж байгаа талаар гүйцэтгэгч компани танилцууллаа.

Цаашид бүх аймагт жишиг загвараар хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв байгуулахаар зорьж байна.
