Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын дагуу өнөөдөр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир яамны харьяа агентлаг, байгууллагуудын удирдлагуудтай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг байгуулж, гарын үсэг зурлаа.

Төлөвлөгөө батлах арга хэмжээнд:
– Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал
– Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Бауыржан
– Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан
– Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Д.Гэрэл
– Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга Д.Нарансүх
– Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэнгийн захирал М.Батгэрэл нар оролцож, ирэх оны зорилт, төлөвлөгөөгөөбаталгаажуулав.

Уулзалтын үеэр салбарын удирдлагуудад:
- Иргэдэд үзүүлж буй бүх шатны үйлчилгээг хүртээмжтэй, түргэн шуурхай болгоход анхаарч ажиллах
- 2026 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан манлайлан ажиллах, залуучууд болон эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг шат шатандаа дэмжин ажиллах
- 2026 онд салбарын хүрээнд хэрэгжих хоёр гол аяныг үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарч салбарын бүх агентлагууд уялдаа холбоотой оролцох
- Салбарын хэмжээнд төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулан, иргэдэд ээлтэй ажиллахыг чиглэл болголоо.






