Нүүр хуудасМэдээГэмтэл согог судлалын XXVII олон улсын эрдмийн чуулганы шилдгүүд тодорчээ

Гэмтэл согог судлалын XXVII олон улсын эрдмийн чуулганы шилдгүүд тодорчээ

Монголын Гэмтэл согогийн эмч мэргэжилтнүүдийн холбоо, Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс хамтран гэмтэл согог судлалын XXVII олон улсын эрдэм шинжилгээний хурлыг “Эх орондоо оношильё, эмчилье” уриан дор зохион байгууллаа.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг энэхүү чуулганд Япон, Солонгос, Энэтхэг, Герман, Тайвань, Тайланд зэрэг орны эрдэмтэн, профессор, судлаачид болон нийслэл, орон нутгийн 180 гаруй гэмтэл согог судлалын эмч, мэргэжилтэн, судлаачид оролцжээ. Эрдэм шинжилгээний хурлаар гадаадын зочин профессорын 8 илтгэл, мөн дотоодын эмч, судлаачдын 18 илтгэл, ханын 25 илтгэлийг хэлэлцүүлжээ.

Түүнчлэн судлаачдын 76 илтгэлээс бүрдсэн хурлын илтгэлийн хураангуй хэвлэгдэн гарсан байна.

СУДАЛГААНЫ ИЛТГЭЛИЙН ТӨРӨЛ

 ▪️ТЭРГҮҮН БАЙР: ГССҮТ-ийн Гар сарвууны мэс заслын тасаг М.Мөнхдэлгэр “Мөр эргүүлэгч, булчингийн шөрмөсний эмгэгүүдийн үед PRP болон Гиалурин эмчилгээ хийсэн үр дүн”

 ▪️ДЭД БАЙР: Д.Золнамар “Хиймэл оюуны гүн сургалтын трансформер суурьтай загвараар рентген зургаас нугалмын шахагдсан хугарлыг илрүүлэх нь”

  • ГУТГААР БАЙР: П.Мөнхбадрал “Остеоартритын үеийн дурангийн мэс заслын дараа өөхний гаралтай svf-г PRP-тай хослуулан ашигласан үр дүн”

ХАНЫН ИЛТГЭЛИЙН ТӨРӨЛ

  • ТЭРГҮҮН БАЙР: ГССҮТ-ийн Насанд хүрэгсдийн мэс заслын тасгийн их эмч Т.Отгонболд
  • ДЭД БАЙР: ГССҮТ-ийн Нийгмийн эрүүл мэндийн албаны дарга Д.Одгэрэл
  • ГУТГААР БАЙР: ГССҮТ-ийн Ясны эмгэгийн тасгийн эрхлэгч Э.Ниндэвдэмбэрэл

ШИЛДЭГ ЗАЛУУ МЭС ЗАСАЛЧ: ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн мэс заслийн тасгийн их эмч Г.Элбэгбаяр

ШИЛДЭГ ОРОН НУТГИЙН МЭС ЗАСАЛЧ: Өвөрхангай аймгийн БОЭТ-ийн Гэмтэл согогийн тасгийн эрхлэгч Б.Гангамөрөн

ШИЛДГИЙН ШИЛДЭГ МЭС ЗАСАЛЧ: ГССҮТ-ийн Гар сарвууны мэс заслын тасгийн их эмч Т.Золжаргал нар шалгарчээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН