Сүхбаатар дүүргийн 18-р хорооны 1,2,3,4,7,11 дүгээр хэсгийн иргэд Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Э.Чинзоригт гэрэлтүүлэггүй гудамжуудад гэрэлтүүлэг тавиулах хүсэлтийг бичгээр уламжилсан.

Гэрэлтүүлэггүйн улмаас орой үдэш явахад нохой дайрах, хальтарч гулгаж бэртэх, иргэд хогоо ил задгай хаях, хүмүүс олноор цугларч архидан согтуурах, ахмад настан болоод сургууль цэцэрлэгийн бага насны хүүхдүүд гэмт хэрэгт өртөх үйлдэлүүд гарч болзошгүйг харгалзан үзэж Иргэдийнхээ хүсэлтийг цаг алдалгүй хүлээн авч Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд гудамжны гэрэлтүүлгийг нэг бүрчлэн шалгаж гэрэлтүүлэг тавих боломжгүй, өндөр хүчдэл унадаг, гэмт хэрэг үйлдэгдэж болзошгүй гэрэлтүүлэггүй гудамжуудыг олж илрүүлэн 1500 watt бүхий 5,5 м өндөртэй нарны зайн хураагуур бүхий 24 гэрэлтүүлгийг 2022 оны 05 дугаар сарын 19-ны өдөр байршууллаа.

Нарны зайн гэрэлтүүлэг тавихад гэрэлтүүлэгчийг хулгайлах нь энгийн үзэгдэл шахуу болсон, дахин хөрөнгө төсөвлөж шийдвэрлэхээс өөр аргагүйд хүрдэг асуудлыг иргэдтэйгээ хамтран шийдвэрлэх буюу гэрэлтүүлэг тавигдсан гудамжны харалдаа айлууддаа гарын үсэг зуруулан хүлээлгэн өгч шийдвэрлэлээ.
Тус 24 гэрэлтүүлэг тавигдсанаар нийт 85 өрх, тэдгээрийн сургууль цэцэрлэгийн насны 146 хүүхэд багачууд аюулгүй тайван зорчих, амьдрах боломжоор хангагдаад байна.

