Нүүр хуудасМэдээГ.Занданшатар: Орон нутгийн иргэд татгалзаад байхад ашигт малтмалын лиценз олгодог байдлыг хална

Г.Занданшатар: Орон нутгийн иргэд татгалзаад байхад ашигт малтмалын лиценз олгодог байдлыг хална

Орон нутагт бэлчээр, усны ундарга, голын эх дээр ашигт малтмалын лиценз олгосонтой холбоотой маргаан ихээр гарч, иргэд малчдаас холбогдох байгууллагуудад гомдол, санал ирүүлэх болсон. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга Г.Занданшатар нэр бүхий гишүүдийн хамтаар ашигт малтмалын лиценз олгохдоо орон нутгийн иргэдийн хурлын саналыг заавал үндэслэх, тухайн орон нутгаас томилсон хянан шалгагчийн дүгнэлтийг харгалздаг байх зарчмын зохицуулалт бүхий хуулийн төслийг боловсруулж буйгаа мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, тухайн орон нутгийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэж, иргэдийн төлөөлөл нь татгалзаад байхад ашигт малтмалын зөвшөөрөл олгодогбайдлыг болиулж, өмнө хэрэгждэг байсан зохицуулалтыг эргэн сэргээх санал гаргасан юм.

Тэрбээр, аливаа уул уурхайн төслүүд орон нутагтайгаа зөвшилцөж, нийгэм, орон нутагтаа үр ашигтай нөхцөлд л хэрэгждэг байх зарчмыг холбогдох хуулиудад тусган нийцүүлэхээр хуулийн төсөл боловсруулсан гэж тодотгов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН