Нүүр хуудасМэдээГ.Занданшатар: Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэл хяналтын дэд хорооны дарга Ж.Батсуурь ажлаа хийж,...

Г.Занданшатар: Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэл хяналтын дэд хорооны дарга Ж.Батсуурь ажлаа хийж, сонгуулийн маргаан гарахаас сэргийлэх хэрэгтэй байна

Нийгмийн сүлжээнд хиймэл оюун ухаан ашиглаж оролцох явдал дэлхий даяар улстөр, нийгмийн орчин дахь хамгийн том эрсдэл болж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар СЕХ-ны гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар сонгуулийн бүртгэл, нэрсийн жагсаалттай холбоотой аливаа маргаан гарахаас урьдчилан сэргийлэх үүднээс Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэл хяналтын дэд хороо холбогдох арга хэмжээ авч, УБЕГ-тай хамтран шуурхай ажиллахыг даалгалаа. Тус дэд хороог УИХ-ын гишүүн Ж.Батсуурь даргалж байгаа юм. Мөн дэлхий даяар нийгмийн сүлжээнд хиймэл оюун ухаан ашиглаж хуурамч мэдээлэл түгээх, deepfake технологи ашигласан хуурамч мэдээ мэдээлэл гаргах явдалулстөр, нийгмийн орчин дахь хамгийн том эрсдэл гэж тооцогдож байгааг УИХ-ын дарга сануулав.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН