Улсын дугаарын тэгш, сондгой орноор нь хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 3-ныг дуустал үргэлжиллээ.
Харин өнөөдрөөс хуучин мөрдөж байсан дугаарын хязгаарлалт үйлчилж байна. Тодруулбал, өнөөдөр улсын дугаар нь 1 болон 6-гаар төгссөн тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцохгүй.
Дугаарын хязгаарлалт 08:00-20:00 цагт үйлчилнэ.