Нүүр хуудасМэдээЖолооч нарын Ганцмод боомтод хоноглох зочид буудлын үнийг бууруулжээ

Жолооч нарын Ганцмод боомтод хоноглох зочид буудлын үнийг бууруулжээ

Монгол Улс, БНХАУ-ын хилийн боомтуудаар явагдаж буй  худалдаа, ложистикийн үйл ажиллагааг хялбаршуулах үүднээс “Ногоон гарц” түр журмыг хэрэгжүүлж буй билээ. Энэхүү түр журмын хүрээнд хятадын талын Ганцмод боомтоор нүүрс тээвэрлэж буй Монгол жолооч нарын хоноглох зочид буудлын үнийг хямдруулах, нөхцөлийг сайжруулах хүсэлтийг манай талаас тавьсныг харгалзан хятадын тал зочид буудлын үнэ 270 юань байсныг 180 юань болгон бууруулахаар шийдвэрлэсэн байна. Хямдруулсан үнийг 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН