– Барилгын ерөнхий хууль, Хот байгуулалтын тухай хууль, Орон сууцны ашиглалтын тухай хууль зэрэг салбарын хуулийн төслүүдийг намрын чуулганаар батлуулахаар ажиллаж байна.
– 18 аймгийн төвд бохир ус цэвэршүүлэх байгууламж баригдаж дууслаа.
– Шинэ төв цэвэрлэх байгууламжийг ирэх сард ашиглалтад оруулна.
– Барилгын тусгай зөвшөөрлийг 21 биш 3 хоногт цахимаар авдаг боллоо.
– Замын-үүд хилийн боомтод 8 төрлийн иж бүрэн лаборатори, Алтанбулаг боомтод хоёр төрлийн Барилгын материалын сорилт, шинжилгээний лаборатори байгууллаа.
– Гэр хорооллыг орон сууцжуулах бодлогын хүрээнд “Ногоон нуур 1008” айлын орон сууцны барилга баригдаж дууслаа.
– Орон сууцжуулалтыг дэмжих багц хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барихад бэлэн боллоо.
– 12 аймгийн 12 сумдын иргэдийг орон сууцжуулахаар эхний шатны 11.6 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ.