Засгийн газар экспортыг эрчимжүүлж, худалдааг нэмэгдүүлэх, хүнд суртлыг халах, хулгайг цэгцлэх замаар эдийн засгаа сэргээх бодлогын арга хэмжээнүүдийг шат дараатай хэрэгжүүлж байна. Мөн Төв банктай хамтран өндөр дүнтэй гадаад зээлийн эргэн төлөлтийг хийж гүйцэтгэх замаар өрийн удирдлагыг амжилттай хэрэгжүүлсэн. Үр дүнд нь Монгол Улсын зээлжих зэрэглэл нэмэгдэж, 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар валютын нөөц 6 тэрбум ам.доллар болж, түүхэн дээд хэмжээнд хүрлээ





