Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны 01-р сарын 17-нд МҮОНТВ-ээр олон нийттэй шууд ярилцах гэж байна. “Ерөнхий сайдаас асууя” шууд ярилцлага бямба гарагийн 17:00-20:00 цагийн хооронд гурван цаг үргэлжлэх бөгөөд иргэдийн аж амьдрал, тулгамдаж буй асуудал, гарц шийдэл болон бусад сэдвээр нээлттэй ярилцаж, байр сууриа илэрхийлнэ.

Иргэд асуулт, саналаа
– И-Монголиа,
– D-gov.mn сайт,
– “11-11” төвөөр дамжуулан урьдчилж өгөх боломжтой юм байна. Асуулт, санал авах шугам 2025 оны 01-р сарын 13-ны 15:00 цагт нээгдэнэ гэж Засгийн газрын ХМОНХГ мэдээллээ.





