Нүүр хуудасМэдээЗГ: Монгол улсын ерөнхий сайд Г.Занданшатар БНСУ-ын худалдааны сайд Ё Хан Гү...

ЗГ: Монгол улсын ерөнхий сайд Г.Занданшатар БНСУ-ын худалдааны сайд Ё Хан Гү нар Давос хотноо уулзжээ

Швейцарын Холбооны Улсын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн 56 дахь удаагийн чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар БНСУ-ын Худалдааны сайд Ё Хан Гү нар уулзлаа.

Уулзалтаар талууд хоёр улсын хооронд дээд түвшний айлчлалуудыг уялдуулан зохион байгуулах, бизнесийн тогтвортой орчныг бүрдүүлэхэд идэвхтэй хамтын ажиллагаа өрнүүлэх талаар санал солилцов. Мөн Бан Ги Мүн сантай тогтоосон ойр дотно харилцаанд тулгуурлаж, өндөр түвшний арга хэмжээ зохион байгуулах, цаашид байнгын харилцаа холбоотой байж, идэвхтэй хамтран ажиллахаар санал нэгдлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН