Жил бүрийн 12-р сарын 25-нд дэлхий даяар “Зул сарын баяр”-ыг тэмдэглэн өнгөрүүлдэг. Түүхчдийн үзэж байгаагаар Зул сарын баяр нь анх Христийн шашны баяр байгаагүй бөгөөд эртний Ромын өвлийн туйлыг тэмдэглэдэг Saturnalia хэмээх баяраас улбаатай аж. Харин хожим Христийн шашин дэлгэрэх явцад Есүс Христийн мэндэлсэн өдрийг 12-р сарын 25-нд тэмдэглэх болжээ.
Дэлхий даяар түгээмэл сонсогддог “Jingle Bells” дуу анх Зул сарын бус, харин Талархлын баярт зориулан бичигдсэн ч хожим Зул сарын дуу болон алдаршжээ.
Зул сар нь зөвхөн баярын уур амьсгал төдийгүй түүх, соёл, уламжлалыг хослуулсан онцгой өдөр хэвээр байна





