Нүүр хуудасМэдээЗ.Баянсэлэнгийг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргажээ

З.Баянсэлэнгийг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргажээ

УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийг  өнгөрсөн 10 дугаар сарын 21-нna өдөр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон тухай бид өмнө нь мэдээлж байсан. Түүнийг удаа дараа ерөнхий шүүгч болон анхан шатны шүүхээс татгалзаж шүүхийн байгууллагад хүндрэл учруулсан гэх үндэслэлээр цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм.

Харин өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийг хаалттай хэлэлцлээ. 

Шүүх хуралд шүүгдэгч нарын зүгээс нийт 20 өмгөөлөгчтэй оролцох байсан ч гурван өмгөөлөгч хүндэтгэх шалтгааны улмаас оролцох боломжгүй болсон байна. Тиймээс хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан ч шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээж авалгүй шүүгдэгч З.Баянсэлэнгийг хурлаас гаргаж, үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргажээ.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН