Нүүр хуудасМэдээИТХ-ын нөхөн сонгуульд МАН 57 хувьд нь санал авчээ

ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 57 хувьд нь санал авчээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуулийн санал хураалт өнгөрсөн ням гарагт буюу зургаадугаар сарын 22-нд боллоо. Нөхөн сонгуулиар Баянхонгор, Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тус бүр нэг, 18 аймгийн 52 сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 61 мандатын төлөө Монгол Ардын Намаас 58, Ардчилсан намаас 49, ХҮН намаас 3, ИЗНН-аас хоёр, бие даан нэр дэвшигч есөн хүн өрсөлджээ. Сонгуулийн урьдчилсан дүнгээр Монгол Ардын Нам нийт 61 мандатын 35-д буюу 57 хувьд нь санал авсан байна. Харин АН-аас 22, бие даагч дөрвөн хүн нөхөн сонгуульд ялсан бол ХҮН болон ИЗНН нэг ч суудал аваагүй байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН