Нүүр хуудасМэдээИхэнх нутгаар хүйтний эрч суларна

Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Өнөөдөр нийслэл Улаанбаатар хот орчмоор багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр.  -10…-12 градус хүйтэн байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтайн уулархаг нутгаар цас орно. Нутгийн зүүн хэсгээр салхи баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Эг Үүр голын хөндийгөөр -21…-26 градус, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Онон, Улз, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -13…-18 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +2…-3 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр -4…-9 градус, бусад нутгаар -10…-15 градус хүйтэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН