Нүүр хуудасМэдээКОП17: Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын үндэсний хэмжээний зөвлөлдөх уулзалт болж...

КОП17: Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын үндэсний хэмжээний зөвлөлдөх уулзалт болж байна

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын үндэсний хэмжээний зөвлөлдөх уулзалт өнөөдөр эхэлсэн бөгөөд гурван өдрийн турш үргэлжилнэ. Энэхүү Зөвлөлдөх уулзалт нь тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын бодлого, төлөвлөлт, санхүүжилтийн тогтолцоог сайжруулах, 2026 оны ажлын төлөвлөгөөг сүлжээний түвшинд шинэ шатанд гаргах үндсэн зорилготой. Зөвлөлдөх уулзалтад БОУАӨЯ, Сангийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газар Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаад, Төсөл, хөтөлбөр, олон улсын байгууллага Байгаль орчны харьяа байгууллага, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд оролцож байна.

Ерөнхий зохион байгуулагч:

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам

Хамтран зохион байгуулагч:

Монголын Байгалийн Өв Сан,

Германы KfW банкны “BACCP” төсөл,

GIZ,

Ханнс Зайделийн сан,

The Nature Conservancy (TNC)

Байршил, огноо:

Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын үндэсний хэмжээний зөвлөлдөх уулзалт 12 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд Шангри-Ла Молл-Imax кино театр,�Блю Скай зочид буудал, Даймонд танхимд болно.

Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 20.8 хувь буюу 32.5 сая га талбайг улсын тусгай хамгаалалтад хамруулж, нэгдсэн сүлжээг бүрдүүлээд байна. Нийт нутаг дэвсгэрийн 15 орчим хувийг буюу 24.3 сая гаруй га талбайг орон нутгийн тусгай хамгаалалтад хамруулжээ. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт цэнгэг усны нөөц, гол мөрний урсац бүрдэх эхийн 7.2 сая га талбай буюу 50 хувь, ойн сангийн 40 хувь нь хамрагдсан байна.

Улсын тусгай хамгаалалттай нутгийг хуулиар тогтоосон дөрвөн ангиллаар авч үзвэл дархан цаазат газар 23, байгалийн цогцолборт газар 37, байгалийн нөөц газар 47, дурсгалт газар 13 байна. Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгааллын менежментийг тус яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газар хариуцаж, улсын төсвөөс санхүүждэг 35, төр, хувийн хэвшлийн хүрээнд 7, нийт 42 хамгаалалтын захиргаад ажиллаж байна.

Цаашид экологийн хувьд чухал ач холбогдолтой 21 газрыг улсын тусгай хамгаалалтад авахаар мэргэжлийн байгууллагатай хамтран хийсэн судалгаанд үндэслэн тусгай хамгаалалттай газрын сүлжээг өргөжүүлж, 2030 он гэхэд 30 хувьд хүргэж цэнгэг усны нөөц, томоохон гол мөрний урсац бүрэлдэх эхийн 51.4 хувь, ойн сан бүхий газрын 40.3 хувь нь хамгаалахаар төлөвлөж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН