Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх НҮБ-ын суурь конвенцын Талуудын 30 дугаар бага хурал (COP30) Бразил Улсын Белем хотод үргэлжилж байна. Өнөөдөр БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар РИО-гийн гурван конвенцын хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх зорилготой өндөр түвшний дугуй ширээний уулзалтад оролцож, байр сууриа илэрхийллээ.

Энэхүү уулзалт нь экосистемийн нөхөн сэргээлтэд чиглэсэн төрийн болон төрийн бус оролцогчдын ажиллагааг хурдасгаж, уур амьсгал, биологийн олон янз байдал, газар, тогтвортой амьжиргааг холбосон түншлэлийг өргөжүүлэхэд чиглэж байна






