Нүүр хуудасМэдээМалайз улсад нас барсан Ш.Алтантуяагийн шүүх хурал тус улсад болж 1.1 сая...

Малайз улсад нас барсан Ш.Алтантуяагийн шүүх хурал тус улсад болж 1.1 сая орчим долларын нөхөн олговрыг ар гэрт нь олгохоор шийдвэрлэжээ

Малайз Улсад 2006 онд амь насаа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуугийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн анхан шатны шүүх хурал Малайз Улсад 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хуралдаж, дараах шийдвэрийг гаргасан байна. Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн Малайз Улсын цагдаагийн хоёр ажилтан болон Абдул Разак Багинда нарыг хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн, хууль бус шийдвэр гаргасан хэрэгт гэм буруутайд тооцож, нийт 5 сая малайз рингитийг (1,1 сая орчим ам.доллар) нэхэмжлэгч талд олгохоор шийдвэрлэсэн байна. 16 жилийн дараа шийдвэрлэгдэж буй тус иргэний хэргийн шүүх хуралд талийгаач Ш.Алтантуяагийн аав, нэхэмжлэгч С.Шаарийбуу, түүний өмгөөлөгч Б.Баяр, К.Сангийт, Гадаад харилцааны яам, Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөл, Монгол Улсаас Малайз Улсад суугаа Өргөмжит консул А.Рейнолдс нар цахимаар оролцжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН