Нүүр хуудасМэдээМАН бүлэг: Бизнес эрхлэгчдийн дансыг хаадаг байдлыг хална

МАН бүлэг: Бизнес эрхлэгчдийн дансыг хаадаг байдлыг хална

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал хаврын чуулганаар Татварын ерөнхий хууль болон Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 307 дугаар тушаалаар батлагдсан “Өртэй татвар төлөгчийн хөрөнгө битүүмжлэх, хураах, хадгалах, хамгаалахтай холбогдох харилцааг зохицуулах журам” болон бусад холбогдох эрх зүйн баримт бичигт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.

2025 оны жилийн эцсийн байдлаар нийт 21 мянган аж ахуйн нэгж, байгууллагын дансыг хааж, үйл ажиллагаа явуулах хэвийн нөхцөлийг тасалдуулжээ. Тэрбээр энэ хүрээнд холбогдох төрийн байгууллагаас данс битүүмжилсэнтэй холбоотой нарийвчилсан мэдээлэл авахаар албан тоот хүргүүлж, Хууль тогтоомжийн тухай хуульд заасан бүрдүүлбэрийг боловсруулан ажиллаж байна гэв. Түүнчлэн энэ асуудлаар бизнес эрхлэгч болон холбогдох талуудын дунд хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН