Нүүр хуудасМэдээМАН бүлэг: Хатгал – Ханх чиглэлийн 180 км хатуу хучилттай авто замын...

МАН бүлэг: Хатгал – Ханх чиглэлийн 180 км хатуу хучилттай авто замын барилгын ажил эхэлнэ

УИХ-ын дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар, С.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Сангийн сайд Б.Жавхлан нар энэ сарын 8-ны өдөр Хөвсгөл аймагт ажиллав. Энэ үеэр орон нутгийн иргэдтэй уулзаж, “Чөлөөлье” санаачилга, “Эрх чөлөөний дөрвөн зам – Дөрвөн чөлөөлөлт” бодлого болон хаврын чуулганаар хэлэлцэж батлах хуулиудыг танилцууллаа.

УИХ-ын дарга “Энэ хаврын чуулган иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах тогтоолыг хэрэгжүүлэхэд чиглэнэ. Мөн Татварын багц хууль, банкны реформоор бизнесийн эрх чөлөөг баталгаажуулж, хувийн хэвшлийн тэлэх орон зайг бүрдүүлнэ. Хөвсгөл аймаг нь малын тоогоороо тэргүүлдэг бөгөөд эдийн засгийн гол салбар нь мал аж ахуй, аялал жуулчлал, худалдаа үйлчилгээ. Тиймээс малчдын орлогыг төрөлжүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортоор нэмэгдүүлэх зорилготой “Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ” гэлээ.

Хөвсгөл аймагт зарим томоохон хөрөнгө оруулалтын төслүүдийг судалж, үе шаттайгаар шийдвэрлэх бөгөөд Хөгжимт драмын театрын шинэ барилгын санхүүжилтийг 2027 оны улсын төсөвт тусгажээ. 2026 онд тус аймагт 10 сургууль, 6 цэцэрлэг, хоёр эмнэлэг, 6 зам гүүр зэрэг бүтээн байгуулалтын нийт 59 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ. Хатгал – Ханх чиглэлийн 180 км хатуу хучилттай авто замын барилгын ажил энэ жил эхэлнэ. Энэхүү зам ашиглалтад орсноор аялал жуулчлал, худалдаа, бүс нутгийн эдийн засгийн идэвхжилд чухал түлхэц өгөх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН