Нүүр хуудасМэдээМАН: ТБХ: Төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

МАН: ТБХ: Төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

Төсвийн Байнгын хорооны өчигдрийн /2025.11.05/ хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг сонслоо.

Төсвийн байнгын хорооны 2025 оны 22 дугаар тогтоолоор байгуулсан тус ажлын хэсэг Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын тогтоолын төслүүдийн заалт нэг бүр, гишүүдээс ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналыг хэлэлцэн, тооцоо мэдээлэлтэй танилцан санал боловсруулсан байна. Тухайлбал, багш, эмч эмнэлгийн байгууллагын ажилчдын цалин болон ахмад настны тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхтэй холбогдуулан татварын зардлыг бууруулах зорилгоор НӨАТ-ын буцаан олголтын хэрэгжих хугацааг 2026 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөлд Таван толгойн бүлэг ордын ашиглагдаагүй байгаа хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, орд ашиглалтыг сайжруулахдаа хөрөнгө оруулагчийг нээлттэй сонгон шалгаруулах, бүтээгдэхүүний арилжааг хуулийн хүрээнд нээлттэй, ил тод, үр ашигтай зохион байгуулах зарчмын асуудлыг төсөлд тусгах санал гаргажээ.

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, бүх байнгын хороодоос гаргасан зарчмын зөрүүтэй саналаар нэг бүрчлэн санал хураалт явууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН