Нүүр хуудасМэдээМаргааш нөхөн сонгуульд нэр дэвшигчид үнэмлэхээ авна

Маргааш нөхөн сонгуульд нэр дэвшигчид үнэмлэхээ авна

СЕХ-оос УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд оролцох 8 нам, нэг эвслийн 12 нэр дэвшигч, бие даан нэрээ дэвшүүлсэн 2 нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгохоор шийдвэрлэсэн. Харин гурван нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзаад байсан юм. Тэгвэл 18 дугаар тойрогт Иргэний зориг ногоон намаас нэр дэвшүүлсэн А.Бархүү, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намаас нэр дэвшүүлсэн Д.Баатаржав нарын дахин бүртгүүлэх хүсэлтийг хүлээн авч, нэр дэвшигчээр бүртгэн үнэмлэх олгохоор болсон байна.

Ингэснээр 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд нийт 16 нэр дэвшигч өрсөлдөхөөр болж, маргааш буюу 2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь олгосноор сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэх юм.

Нэр дэвшигчид:

18 дугаар тойрог

Монгол ардын намаас Цагаанхүүгийн ИДЭРБАТ
Ардчилсан намаас Батхүүгийн ГАРАМГАЙБААТАР
Иргэний зориг ногоон намаас Алтанхуягийн БАРХҮҮ
Ард түмний олонхийн засаглал намаас Дэнзэнгийн ЧУЛУУНБАТ
Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намаас Дамбадондогийн БААТАРЖАВ
Бие даан нэр дэвшигч Магнайбаярын ЧИНГИСХААН

28 дугаар тойрог

Монгол ардын намаас Энхбаярын БАТШУГАР
Ардчилсан намаас Эрдэнийн БАТ-ҮҮЛ
Иргэний зориг ногоон намаас Шагдарсүрэнгийн ГАНТУЛГА
“Зөв хүн Электорат эвсэл”-ээс Бадрахын НАЙДАЛАА
Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас Шоовдорын ТӨМӨРСҮХ
Үнэн ба Зөв намаас Аюурзанын ОТГОНБААТАР
Дэлхийн Монголчууд намаас Логийн ЦОГ
Ард түмний олонхийн засаглал намаас Алтанцэцэгийн БАТДОРЖ
Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намаас Цэндсүрэнгийн ГАНТУЛГА
Бие даан нэр дэвшигч Хадбаатарын БАТ-ЯЛАЛТ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН