Нүүр хуудасМэдээМонголын говьд метан хийн үйлдвэрлэлийн туршилтыг эхлүүлжээ

Монголын говьд метан хийн үйлдвэрлэлийн туршилтыг эхлүүлжээ

“Elixir Energy” компани Номгон-8, Номгон-9 нүүрсний давхаргын метан хийн туршилтын хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлж байна. 

Монгол дахь нүүрсний давхаргын метан хийг өргөтгөх туршилтын энэхүү төслийн хүрээнд эхний цооногийг өрөмдөж дуусгаж байгаагаа зарлав. Энэхүү туршилтын гүйцэтгэгч компаниар “Major Drilling” групп ажиллаж байгаа аж. 

Тодруулбал, Номгон-8, Номгон-9 туршилтын худгийн нийт 600 орчим метр гүнд өрөмдлөгийг 30 хоногийн дотор хийж дуусгахаар төлөвлөж байгаа талаар мэдээлжээ. 

Энэхүү төслийг хэрэгжүүлж буй “Elixir Energy” компани нь туршилтын бүсийн ойролцоох байгаль орчны хяналтын үндсэн хөтөлбөрийг говийн бүсэд анх удаа зохион байгуулж буй юм байна. 

Эх сурвалж: Proactive Investors

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН