Япон Улсын Ерөнхий сайд асан Абэ Шинзо таалал төгссөнтэй холбогдуулан Монгол дахь Японы Элчин сайдын яам эмгэнэлийн дэвтэр нээхээр болжээ. Эмгэнэл илэрхийлэх хүмүүсийг энэ сарын 13, 14-ний өдрүүдэд Элчин сайдын өргөөнд хүлээн авах юм байна. Тодруулбал, долоодугаар сарын 13-ны лхагва, долоодугаар сарын 14-ний пүрэв гарагт 10.00-12.00, 14.00-17.00 цагийн хооронд хүлээн авна.
Монгол дахь Японы Элчин сайдын яамнаас мөн дараах зүйлсийг анхааруулжээ.
-ЭСЯ-нд зочдод зориулсан машины тусгай зогсоол байхгүй болохыг анхаарна уу.
-ЭСЯ-нд ороход биеийн байцаалт шалгах тул цээж зураг бүхий үнэмлэхтэй ирнэ үү.
Мөн долоодугаар сарын 14-ний өдрийг дуустал эмгэнэлийг цахим шуудангаар хүлээн авах юм байна.
Цахим хаяг: public.diplomacy-section@ul.mofa.go.jp (Соёл, мэдээллийн хэлтэс)
Агуулга:
1. Гарчиг:【Эмгэнэл илэрхийлье】
2. Овог, нэр:
3. Байгууллага, албан тушаал(бичихгүй байж болно):
4. Зурвас: