Нүүр хуудасМэдээМонгол-Иран-Хятад чиглэлээр байнгын нислэг хийх талаар ярилцжээ

Монгол-Иран-Хятад чиглэлээр байнгын нислэг хийх талаар ярилцжээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Аж үйлдвэр, уул уурхай, худалдааны дэд сайд Мохаммад Мехди Барадаран тэргүүтэй төлөөлөгчдийг наймдугаар сарын 30-ны өдөр хүлээн авч уулзав.

Талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, эртний түүхэн хэлхээ холбоотой Монгол, Ираны уламжлалт харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа нотлов.

Мохаммад Мехди Барадараны Монголд хийж буй ажлын айлчлал манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг аж үйлдвэр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж ГХЯ-наас мэдээлсэн юм.

Исламын Бүгд Найрамдах Иран Улс нь далайн өргөн эрэг газартай, Евразийн төв дэх газар зүйн ашигтай байрлалтай орон.
Хойгуураа Армени, Азербайжан, Туркменистан улсуудтай болон Каспийн тэнгис; зүүн талаараа Афганистан, Пакистан; урдуураа Персийн булан, Оманы булан; баруун талаараа Турк, Ирак улсуудтай тус тус хиллэдэг. Газрын тос, байгалийн хий ихтэй, Ойрх Дорнодод нөлөөлөхүйц гүрэн.

Дэд сайд Мохаммад Мехди Барадараны ажлын айлчлал наймдугаар сарын 29-нд эхэлсэн. Өнөөдөр түүний айлчлал дуусна.
Ираны төлөөлөгчид Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны удирдлага, мөн Нийслэлийн Засаг даргатай тус тус уулзжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН