Нүүр хуудасМэдээМонгол Улсад статистикийн алба үүсч, хөгжсөний түүхт 95 жилийн ой тохиож...

Монгол Улсад статистикийн алба үүсч, хөгжсөний түүхт 95 жилийн ой тохиож байна

Монгол Улсад статистикийн алба үүсч, хөгжсөний  түүхт 95 жилийн ой тохиож байна. 

1924 оны 11-р сарын 11-нд тэр үеийн Дотоод яамны бүтцэд зургаахан хүний орон тоотойгоор тоо бүртгэлийн хэлтэс байгуулж байсан бол өнөөдөр сар, улирал, жилийн мэдээ гаргахад тухай бүр ажиллаж байгаа 2489 хүн болтлоо өсөн нэмэгдсэн том айл болжээ.

Монгол Улсын засаг захиргааны анхан шатны нэгж болох баг хорооны Засаг дарга, сумдын мэргэжилтэн, судлаачид, аймаг, нийслэл, улсын түвшинд нийлээд 2489 болж байгаа юм.

Эдгээрээс үндсэн ажилтан, албан хаагч нь 320. Хэрэв анхдагч мэдээлэл өгдөг аж ахуйн нэгжүүд, яам тамгын байгууллага зэргээр мэдээллийн эх сурвалжаа нэмбэл Монгол Улсын гурван сая иргэн бүгд статистикт ямар нэг хэмжээгээр хамааралтай, оролцоотой болж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН