Баярын энэ өдөр Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төв буюу Хошууч генерал Гүрийн Рагчаагийн нэрэмжит Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн хугацаат цэргийн хоёр албан хаагчийн төрсөн өдөр тохиож байна. Монгол цэргийн өдрийг тохиолдуулан НЗДТГ-ын Цэргийн штабын хамт олон гэр бүлийнхэнтэй нь уулзуулж, сэтгэгдлийг нь сонсжээ.
Алба хааж буй залуусын сэтгэл тэнүүн, бие бялдар эрүүл чийрэг, цэргийн эрдэмд шамдан суралцаж, жагсаалын сүр хүч жавхаа төгөлдөр байгааг Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид алба хааж буй эрчүүдийн ар гэрийнхэнд дуулгая. Энх цагийн хөгжил дэвшил, үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах журамт үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн үе үеийн хууль сахиулагчид, эх орончид та бүхэнд Монгол цэргийн өдрийн мэнд хүргэе.