Нүүр хуудасМэдээМонгол улсаас гаргасан бүх бондыг судлах ажлын хэсэг гарлаа

Монгол улсаас гаргасан бүх бондыг судлах ажлын хэсэг гарлаа

Монгол Улсын гаргасан нийт долоон бондын бүх зарцуулалтыг шалгах ажлын хэсэг байгуулахаар болжээ. Энэ шийдвэр нь сүүлийн үед яригдаад байгаа Монгол Улс дефолт зарлана гэх мэдээлэлтэй холбоотой юм.

Ажлын хэсгийг ахалж байгаа Сангийн сайд Б.Жавхлан дараах мэдээллийг өгөөд “Монгол Улсад ойрын гурван жилд өр зээлтэй холбоотой дефолт зарлах нөхцөл үүсэхгүй” гэдгийг онцоллоо. 

Долоон удаагийн бондоор босгосон нийт 5.2 тэрбум ам.доллароос зөвхөн “Чингис”  бондоор л төсөл арга хэмжээ санхүүжүүлжээ. Түүний дараагийн хоёр удаагийн бондоор төсвийн алдагдлыг алдагдлыг санхүүжүүлсэн бол үлдсэн бондоор өмнөх бондуудын өрийг дарсан талаар Б.Жавхлан сайд тайлбарлалаа. 

2012 оноос хойш Монгол Улс нийт 7 удаа бонд гаргасан. Үүнд 

  • 2012 онд Чингис бонд 
  • 2015 онд Димсан бонд 
  • 2016 онд Мазаалай бонд гарсан. 

Өөрөөр хэлбэл, 2012-2016 онд 2.2 тэрбум долларын бонд гаргажээ. 

Үүнээс хойш 

  • 2016 онд Хуралдай
  • 2017 онд Гэрэгэ
  • 2020 онд Номад 
  • 2021 онд Century гээд нийт 3 тэрбумын ам.долларын бонд гаргасан. 

 Ажлын хэсэг Чингис”бондын бүх өр төлбөрийг, хаана яаж санхүүжүүлж, өнөөдөр ямар эрсдэл бий болгосныг ил тод гаргах болно. 1.5 тэрбум ам.долларын 50 гаруй хувь нь өнөөдөр Хөгжлийн Банкан дээр чанаргүй зээл болсон байгаа. Шалгалтын мөрөөр дараа долоо хоногоос мэдээлнэ хэмээн Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН