Нүүр хуудасМэдээМонгол улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Швейцарт толилуулж буй “Монгол орон: Хоёр цаг...

Монгол улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Швейцарт толилуулж буй “Монгол орон: Хоёр цаг хугацаа” үзэсгэлэнгээр зочилжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Швейцарын Холбооны Улсын Давос хотноо энэ сарын 19-23-ны өдрүүдэд хуралдсан Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ 1 дүгээр сарын 22-ны өдөр Цюрих хотын Риетбергийн музейд толилуулж буй “Монгол орон: Цаг хугацааны аялал” үзэсгэлэнгээр зочиллоо.

Хүннү гүрнээс Монголын эзэнт гүрэн хүртэлх 1–14 дүгээр зууны үеийн Евроазийн соёл, техник, бараа бүтээгдэхүүний солилцоонд Монголчууд эртний соёлын бүс нутаг байсныг дүрсэлсэн энэхүү үзэсгэлэнд нийт 162 дэгийн 235 үзмэр дэлгэжээ. Өнгөрсөн оны 10 дугаар сард дэлгэсэн тус үзэсгэлэнд гурван сар гаруйн хугацаанд 50 мянга гаруй хүн үзжээ. Үзэсгэлэн ирэх сарын 22-нд буух юм байна.

Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын Засгийн газар хоорондын соёлын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдаж буй тус үзэсгэлэн нь хоёр мянган жилийн түүхэн өвийг дэлгэн үзүүлж байна.

1952 онд байгуулагдсан Риетберг музей нь Швейцарын хамгийн том урлагийн музей юм. Уламжлалт болон орчин үеийн урлаг, соёлын өвийн арвин цуглуулгаараа алдартай. Тус музейд 23,000 орчим үзмэр, 37,000 угсаатны зүйн гэрэл зураг хадгалагдаж, жилдээ 80,000 орчим үзэгч зорин ирдэг байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН